Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх Ерөнхий боловсролын сургуулийг 2020-2021 оны хичээлийн жилд 12 дугаар ангийг 7 сурагч амжилттай суралцаж төгслөө.
Эдгээр хүмүүжигч хүүхдүүдээс 6 нь монгол хэл, математик, нийгмийн ухаан, биологи, англи хэлний хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай хамрагдаж, Монгол Улсын багшийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Хүнс технологийн дээд сургууль, Улаанбаатар Эрдэм Оюу дээд сургуульд тус тус элсэн суралцах батламжаа гардан авлаа.
Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас их, дээд сургуульд элсэн суралцахаар болсон хүмүүжигч хүүхдүүдийг цахимаар суралцуулах нөхцөл боломжоор хангаад байна гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллээ.