Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.09.06/ боллоо. Энэ үеэр “Ковид-19” халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар танилцуулав.
Нийслэлийн хэмжээнд хүн амын 74.2 хувь нь I, 69.8 хувь нь II тунд хамрагдаад байна. Мөн 75.261 иргэн III тунд хамрагдсан нь нийт хүн амын таван хувь гэнэ.
Дархлаажуулалтын явуулын дөрөв, суурин 57 цэгт 398 эмч, ажилтан өдөр бүр ажиллаж байна. Түүнчлэн коронавирусийн дельта хувилбар тархах өндөр эрсдэлтэй байгаа тул урьдчилсан төлөвлөлтүүдийг сайтар хийж, хүн хүчний нөөц бололцоог хангах шаардлагатай байгааг хэлж байлаа. Мөн гурав дахь тунд хамрагдсанаар хүндээр өвдөх эрсдэл, халдвар авах эрсдэл 10 гаруй хувиар буурч байгаа олон улсын судалгааг онцолсон юм.