Баянхонгор аймгийн Жинст суманд 3,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов

Өнөөдөр буюу 2021 оны09 дүгээр сарын 08-ны өдрийн 00:50 цагт Төв аймгийн Жаргалант сумын Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 124 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т, Ө-48°38”24”, У-106°03”36”/ 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.

Тэгвэл мөн өнөөдөр 10:16:02 цагт Баянхонгор аймгийн Жинст сумаас баруун зүгт 21 км-ийн зайд 3,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн улмаас учирсан хохиролгүй байна.  

Өчигдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 08:28 цагт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Баянзүрх багийн “Оргот” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 45 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 51 км-т, Ө-49°12”36” У-88°46”48”/ 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй байна  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

займы быстро на карту онлайн credit-n.ru взять кредит на киви кошелёк

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …