ЭМЯ: 2851 хүнд (covid-19) халдвар илэрч, 11 иргэн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын мэдээг есдүгээр сарын 20-ний өдрийн байдлаар танилцууллаа.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2851 хүнд коронавируст халдвар илэрлээ. 

Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал  1683 нь Улаанбаатар хотод , 1168 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Харин хоногт 5211 хүн эдгэрчээ. Харамсалтай нь, 41-80 насны 11 хүн эндэж, нийт нас баралт 1046 болсон байна.

Эмнэлэгт 21532 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс хөнгөн 12627, хүндэвтэр 6649, хүнд 1889, маш хүнд 367 өвчтөн байна.

Гэрийн хяналтад 57490 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байгаа аж.

Одоогийн байдлаар эмнэлэгт 3618 хүүхэд, 1337 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна. Нийт хүн амын 65.2 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан гэж ЭМЯ-наас мэдээллээ.

онлайн займ на киви кошелёк credit-n.ru займы на яндекс деньги мгновенно

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …