БНСУ-ын Чүнчонь олон улсын хүүхдийн гар зургийн уралдаанд найман улсын 13 хотын 7-12 насны сурагчид нийт 684 бүтээлээрээ оролцсон. Улаанбаатар хотоос нийт 18 бүтээл оролцсоноос долоо нь шагналт байранд шалгарсан байна. Уралдааныг цар тахлын энэ үед харилцаат хотуудын хамтын ажиллагааны хүрээнд цахим хэлбэрээр зохион байгуулсан юм. Тус гар зургийн уралдаанд идэвхтэй оролцож, амжилт гаргасан сурагчдыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр хүлээн авч уулзан, шагналыг нь гардууллаа.
Гар зургийн уралдаанд 23-р сургуулийн 6д ангийн сурагч А.Гэгээн тэргүүн байр, 69-р сургуулийн 2г ангийн сурагч Э.Сарнай, 32-р сургуулийн 5в ангийн сурагч Х.Жадамба нар урамшуулалт байранд шалгарлаа.
Мөн 52-р сургуулийн 4д ангийн сурагч Т.Мишээл, 1-р сургуулийн 6г ангийн сурагч А.Ариунсайхан, 18-р сургуулийн 6а ангийн сурагч Э.Индэръяа, 24-р сургуулийн 3б ангийн сурагч Э.Баярзул нар тусгай байранд шалгарсан юм.