“Скайтел” групп “Токио-2020” олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн Б.Болортуяад хүндэтгэл үзүүлэв

“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн 53 кг-д хүрэл медаль хүртсэн Б.Болортуяа, дасгалжуулагч Т.Сүхбаатар нарыг “Скайтел” группийн төлөөлөл болон Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшиг нар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр тамирчин Б.Болортуяад 25 сая төгрөг, Монголдоо үйлчилгээний алтан дугаар, дасгалжуулагч Т.Сүхбаатарт таван сая төгрөг, мөн Монголдоо үйлчилгээний алтан дугаар, 20 сая төгрөгийн СКАЙтел болон СКАЙмедиа үйлчилгээний эрхийн бичиг гардууллаа.

“Скайтел” групп нь “Афин-2004” олимпын наадмаас хойш МҮОХ-той хамтран ажиллаж буй, олимпын тамирчдаа үргэлж дэмжсээр ирсэн эртний түнш байгууллага юм.

кредит на карту под 0 credit-n.ru займ на яндекс деньги онлайн срочно

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …