МҮОНРТ-ийн MNB Sport сувгийн хамт олныг МҮОХ-ны дээд шагналаар шагнаж урамшууллаа

МҮОХ-той олон жилийн турш нягт хамтран ажиллаж, спорт, олимпизмыг олон нийтэд түгээх үүргээ нэр төртэй биелүүлж яваа МҮОНРТ-ийн MNB Sport сувгийн хамт олныг МҮОХ-ны дээд шагналаар шагнаж урамшууллаа. Аливаа ажлын арын албанд зүтгэдэг зураглаачдыг шагнасан нь хамгийн гол онцлог байв. Тухайлбал, тус сувгийн зураглаач Д.Наранхүүг Олимпын алдар одонгоор, Д.Амгалан, Б.Наранбаатар, Н.Баатарсүрэн нарыг Олимпын алтан медалиар шагнасныг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулан өгөв.

Энэ үеэр MNB Sport сувгийн захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Отгонжаргал “Манай суваг шинэ бүтэц, зохион байгуулалттай болж, мэдээ мэдээллийг өргөн хүрээнд дамжуулан түгээхээр төлөвлөж байгаа. Манай сэтгүүлчид өдөр бүр олимпын хорооны байранд зочилж, мэдээ мэдээлэл бэлтгэж байх болно” гэв.

взять займ онлайн срочно credit-n.ru займ на киви кошелек без отказов мгновенно онлайн

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …