Эрчим хүчний салбарын хамт олон 100,000 мод тарина

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын хамт олондоо уриалга гаргаж 100,000 мод тарих ажлыг эхлүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэх үеэр 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих хөдөлгөөнийг эхлүүлж буйгаа мэдэгдсэн. Энэхүү санаачлагыг эрчим хүчний салбарын хамт олон түүчээлж, Дундговь аймаг болон нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгт агч, гүйлс, буйлс, голт бор, хайлаас, гоёлын бургас зэрэг олон төрлийн модыг үе шаттайгаар тарих юм.

Энэхүү ажлын хүрээнд орон нутгийн удирдлагуудтай ойрын хугацаанд уулзаж, санал солилцож, мод тарих газар, түүнийг дагалдах ажлууд, тарьсны дараах арчилгаа зэрэг асуудлуудыг шийдэх юм.

Сайд Н.Тавинбэх байгаль орчинд олон талын эерэг нөлөө үзүүлэх энэхүү ажлыг дэмжихийг иргэд, бусад салбарын хамт олонд уриалж байна.

займ на киви кошелек без отказа credit-n.ru займы онлайн на карту без проверок срочно

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …