Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүллээ. Мөн ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр Монгол Улсын ДНБ-ий 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулж, ойн агентлаг болон ойн аж ахуйн нэгжийг байгуулан, дүүрэг, сумдад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Сангийн яам салбарын байгууллагууд дэмжиж өчигдөр СХД-ийн 24-р хороо Бумбатын булаг орчимд мод тарилаа.
Энэ жил Сангийн яам үүсгэн байгуулагдсаны 110 жилийн ой тохиож байгаа. Түүхэн ойг тохиолдуулан сангийн яамны хамт олон 110 мод суулгалаа. Зөвхөн мод тариад орхих бус цаашид усалгаа арчилгааг тогтмол хийж ургуулах юм.