1. Гялалзсан материал
1920-д онд дэлгэрээд байсан Флаппер стилийн хээнцэр гялалзсан материал нь энэ намрын онцлох трэндийн нэгэн болоод байна. Энэ жилийн намар өвлийн загварын тайзан дээр өнгөлөг, гялалзсан материалаар хийгдсэн урт шулуун өмд, захтай цамц, хүрэм, хэлхгэр загварын даашинз зэрэг тансаг загварууд зонхилж байсан.
2. Содон өнгө
Энэ жилийн нэгэн өвөрмөц трэнд бол тэр бүр хамт ашиглагдаад байдаггүй содон өнгөнүүдийн хослол юм. Тухайлбал, Jil Sander брэнд нь гич болон лимоны шар өнгүүдийг шинэ коллекцидоо хослуулж ашигласан бол Miu Miu үлээдэг бохины ягаан өнгийг мариголд цэцгийн бор өнгөтэй, Patou харин лавендер цэцгийн ягаан өнгийг зэвэрсэн мэт шаргал өнгөтэй хослуулж шинэлэг дүр төрхийг бүрдүүлжээ.
3. Ажил хэрэгч хослолууд
Сорочкон цамц, хантааз, пиджак, эсвэл пальтог давхарлаж өмсөх , хоолойтой цамцны гадуур сорочкон цамцтай өмсөх, мөн пиджак өмдний хослол эсвэл пиджак+юбка, пиджак+шортны хослол зэрэг төрөл бүрийн ажил хэрэгч, дэгжин хослолууд нь бүгд энэ намрын “It” трэнд болоод байна. Эдгээр хослолоо өсгийтэй гутал эсвэл пүүзтэй хослуулахгүй потинк, эсвэл зузаан ултай лофер загварын гуталтай өмсөөд үзээрэй. Загварын мэдрэмжтэй нэгэн гэдгийг тань харуулах болно.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу