Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг 371 болгон нэмэгдүүлжээ

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан, “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон бусад албаны хүмүүс өчигдөр сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүдэд ажиллалаа.

Сайжруулсан шахмал түлшийг есдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 128 борлуулалтын цэгээр түгээж эхэлсэн. Сүүлийн өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдлаас үүдэлтэй иргэдийн худалдан авалтын хэмжээ ихэсч байгаа тул өнөөдрийн байдлаар борлуулалтын цэгийн тоог 371 болгон нэмэгдүүлжээ.Ингэснээр иргэдэд чирэгдэл үүсэхгүй, дараалалд зогсох шаардлагагүй сайжруулсан шахмал түлшийг худалдан авч байна. Цаашид борлуулалтын цэгийг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2021-2022 оны өвлийн оргил ачааллын үед 300 айл өрхийн дунд 1 борлуулалтын цэг буюу нийт 600 цэг ажиллуулахаар төлөвлөсөн.


“Тавантолгой Түлш” ХХК нь 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үйлдвэрийн тоног төхөөрөмж, тоноглолуудын их засварын ажлыг гүйцэтгэн наймдугаар сарын 2-ны өдрөөс үйлдвэрийг үе шаттайгаар ажиллагаанд залгасан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 6 дүүргийн 57 агуулахад нийт 71,109 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

быстрый кредит без проверок credit-n.ru кредит под 0 на карту

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …