Д.Ганбат: Иргэд, цагдаа нарын дунд зөрчил үүсгэснээс үүдэн гарсан гашуун түүхийг давтаж болохгүй

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат ХЗДХЯ-ны гадна суулт хийж буй иргэдтэй очиж уулзав. Мөн үүсээд буй нөхцөл байдалтай танилцаж ХЗДХ-ийн сайдад иргэдийн шаардлагыг хүргүүлэх гэсэн боловч сайд Х.Нямбаатар эзгүй байв.

УИХ-ын гишүүн, Д.Ганбат “Х.Нямбаатар сайд иргэдийг хүлээн авч уулз. Тэднийг жагсаал цуглаан хийлгэхгүй байх шалтгаанаа маш тодорхой тайлбарлах ёстой. Иргэдийн бухимдал дээд цэгтээ туллаа. Үндсэн хуульд хүмүүнлэг ардчилсан нийгмийг бүтээнэ гэж тунхагласан. Иргэд, цагдаа нарын дунд зөрчил үүсгэснээс үүдэн гарсан гашуун түүхийг давтаж болохгүй” гэдгийг онцоллоо.

Мөн ардчилсан улс иргэдээ хамгаалах тогтолцоотой байх ёстой болохоос, авлигачдыг хамгаалдаг байж болохгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг МҮОНТ эдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолойг хүргэхгүй байгаад харамсч буйгаа илэрхийлэв.

мгновенный кредит на карту онлайн credit-n.ru беспроцентный займ онлайн на карту

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …