Гавьяат жүжигчин Л.Цэндсүрэн таалал төгсчээ

Монгол улсын гавьяат жүжигчин, Хүүхэд залуучуудын театрын ахмад уран бүтээлч Ламжавын Цэндсүрэн 2021 оны 10-р сарын 06-ны өдөр таалал төгсч, Монголын тайз дэлгэцийн урлагт хүнд гарз тохиолоо.

Нэрт жүжигчин Ламжавын Цэндсүрэн нь 1926 онд Засагт хан аймаг, одоогийн Говь Алтай аймгийн Цээл сумын нутаг Ар завсар гэдэг газарт мэндэлжээ. Л.Цэндсүрэн нь 1936 онд Улаанбаатар хотын бага сургуульд, 1939-1941 онд Урлагийн хүрээлэнгийн дэргэд Уран сайхны сургуульд суралцан жүжигчний мэргэжил эзэмшжээ. 1941-1953 онд Улсын хөгжимт драматик “Бөмбөгөр ногоон” театрт, 1953-1984 онд Улсын хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр ажиллажээ.

Тэрбээр 1953 оноос 1985 онд Улсын хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр ажиллахдаа “Урлал” жүжгийн Пило, “Нэг ангийнхан” жүжгийн Гаваа, “Нэрсийг нь дурсаад яахав” жүжгийн Галя, “Шунал” жүжгийн Хүрэн баавгай, “Павлик Морозов” жүжгийн Татьяна, “Улаан бүч” жүжгийн Кальфрина, “Хувиа бодогчид” жүжгийн Эмч, “Жирийн хүмүүс” жүжгийн Маам, “Ромео Жульетта хоёр” жүжгийн Өрлөг эх, “Нэр төр” жүжгийн Елизавета Ивановна, “Карлсон жаалхүү хоёр” жүжгийн Карлсон зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний, хүүхдийн жүжгийн 40 гаруй дүрийг чадварлаг бүтээсэн нэрт жүжигчин юм.

Тэрээр тайзны дүрийн шилдэг мастер төдийгүй Монголын кино урлагт хүчээ сорьж, “Хүргэн хүү” киноны Аюуш, “Тунгалаг Тамир” киноны Должин, “Газрын жигүүр” киноны хөрш авгай, “Хэцүү даалгавар” киноны Долгор зэрэг кинонуудын гол болон туслах дүрүүдийг амжилттай бүтээж, ард түмэндээ хайрлагдсан жүжигчин байлаа.

Л.Цэндсүрэн нь Улсын хүүхэд залуучуудын театрт олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон арван шилдэг дүрийг тайз, дэлгэцийн дүр бүтээсний учир Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медалиуд, БНМАУ-ын Соёлын тэргүүний ажилтан, Гэгээн Муза наадмын “Хүндэт Муза” алтан цомоор тус тус шагнагдаж, 2009 онд Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртсэн юм. Тэрээр театр, радио, телевизийн дэлгэцнээ 300-аад гол ба туслах дүрүүдэд тоглож, 30 гаруй орчуулгын кинонд дуу оруулжээ.

Талийгаачийн ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

онлайн займ на киви кошелёк срочно credit-n.ru займ без процентов на карту мгновенно

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …