Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “VLVT” шөнийн цэнгээний газарт өнгөрсөн Халловийний баяраар олны танил эрхмүүд зодолдож улмаар нэгнийхээ хамрыг чихсэн, хагархай архины шилээр нүүрийг нь зүссэн гэх мэдээлэл цацагдсан билээ.
Эл зодооны хохирогч нь их аварга Д.Дагвадоржийг хэмээх мэдээлэл гараад байгаа бөгөөд аваргыг гэмтээсэн хүн нь “Петровис”-ын өв залгамжлагч Б.Дөлгөөнийг хэмээсэн. Тэгвэл эл хэргийг одоогоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалт үргэлжилж байгаа гэнэ. Мөн Дагваа аварга анх өөрөө гомдол гаргаж хэргийг шалгуулах болсон гэнэ.
Үүнээс гадна Б.Дөлгөөн гэгч эгчээсээ болж аваргатай гар зөрүүлсэн гэх мэдээлэл гарсан билээ.