Японы нийслэл Токио хотноо үдийн цайны цагаараа унтахыг хүссэн эмэгтэйчүүдэд зориулсан “Nap Café Corne” нэртэй кафе нээгджээ.
Тус кафе зөвхөн эмэгтэйчүүдэд үйлчлэх бөгөөд үйлчлүүлэгч бүсгүйчүүд тус кафед яг л гэртээ байгаа мэт тухтай байж болох гэнэ. Тэнд цай, хоолоор үйлчлэн унтах буйдан, дэр хөнжил гээд бүхнийг бэлдсэн байгаа аж. Энэ сарын 19-ны өдөр нээгдсэн ч маш олон үйлчлүүлэгчтэй болоод буй кафед амрахдаа 10 минут тутам 150 йен буюу 1,5$ төлөх юм байна.