“Moody`s”, “Монголын уул, уурхайн корпораци”-ийг зарим хөрөнгөө худалдахыг зөвлөв

1b0d0f090d1b0f80ed157659dd7f4bd864ed4baeХонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian mining corporation”-ий зээлжих зэрэглэлийг энэ чиглэлийн судалгаа, дүгнэлтийн хамгийн том байгууллага болох “Moody`s” агентлаг бууруулснаа зарлалаа. Ийнхүү зээлжих зэрэглэлийг нь бууруулсан шалтгаанаа 2013 оны хоёрдугаар хагас болон 2014 онд “Mongolian Mining Corporation”-ийн бэлэн мөнгөний тэнцэл нь зээлтэй холбоотой шаардлагуудыг биелүүлэх хэмжээнд хүрэхээргүй байна гэж тайлбарлажээ.

Түүнчлэн тус агентлаг мэдэгдэлдээ “Mongolian Mining Corporation”-ийг дараагийн 12 сард хөрвөх чадвараа сайжруулахын тулд зарим хөрөнгөө худалдах, энгийн хувьцаагаа арилжих зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй хэмээжээ. “Mongolian Mining Corporation”-ий хувьд Ухаа худаг, Гашуун сухайт чиглэлийн 245 км урт хатуу хучилттай авто замыг барьсан бөгөөд энэ нь нүүрс тээвэрлэх хамгийн гол авто зам болсон юм.

эх сурвалж: ийгл.мн

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн сул коксжих нүүрс биржээр арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц …