НМХГ:Усны тоолуур худалдан авахдаа баталгааны гэрчилгээ, лац тэмдгийг шалгаж авах хэрэгтэй

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх дүүргийн 5-р хороо “Happy town” хотхоны оршин суугчийн хүсэлтийн дагуу усны тоолуурын баталгаажуулалт, лац тэмдгийн бүрэн бүтэн байдал, тоолуурын заалт авалтыг шалгажээ.

Шалгалтаар тус айлын усны тоолуур нь улсын баталгааны гэрчилгээгүй, 2013 оны баталгааны лацтай, тоолуурын баталгааны хугацаа дууссан ба баталгаагүй хэмжих хэрэгслээр төлбөр тооцоог гүйцэтгэсэн, тоолуурын заалтыг буруу авсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2014 оны А/384 дугаартай тушаалаар баталсан “Улсын баталгаажуулалтад заавал хамруулах хэмжих хэрэгслийн жагсаалт”-д айл өрхийн усны тоолуурын баталгаажуулалт хоорондын хугацааг 6 жил байхаар заасан байдаг.

Иймд иргэдийн зүгээс ус, цахилгаан, дулааны төлбөр тооцоог гүйцэтгэж буй тоолуур, бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа хэрэглэж буй жин хэмжүүр авахдаа тухайн улсын баталгааны гэрчилгээ, лац тэмдгийг сайтар шалгах шаардлагатайг НМХГ-аас зөвлөлөө.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …