Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар МУИС, Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэн, “Грийн Солар Энержи” ХХК-тай хамтран “Сэргээгдэх эрчим хүч ба дулаан алдагдал” сэдэвт сургалт, өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Сургалт, өдөрлөг аравдугаар сарын 19-ний 10:30-13:00 цагт Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд болно.
Тус сургалтад “Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийг ашиглах боломж”, “Амины орон сууцны дулаан алдагдал”, “Сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн хандлага” сэдвийн хүрээнд МУИС, Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэн, “Грийн Солар Энержи” ХХК-ийн судлаачид илтгэл тавих юм. Түүнчлэн дээрх сэдвийн хүрээнд сургалт, арга хэмжээ болох тул сонирхсон иргэд үнэ төлбөргүй оролцох боломжтой.
Холбоо барих утас: 7011-1291, 9912-4788
НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР