Н.Сугар:Хүнд өвчтөнүүдийн тоо 1522 болж нэмэгдсэн

НОК-оос долоо хоног бүр цар тахлын нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийж буй. Өнөөдрийн мэдээллийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, мэргэжилтэн Д.Цэнджав, Нэгдсэн шуурхайн штабын нарийн бичгийн дарга Д.Оюунбат, НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар өглөө.

Энэ үеэр НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:Өдөрт дунджаар 720 хүн эмнэлэгт хэвтэж, 670 хүн эмнэлгээс гарсан байна. Энэ нь орны эргэлт удаашралтай байгааг харуулж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт 6443 хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 6429 хүн болж буураад байна.

Хэвтэн эмчлүүлэгсдийн тоо буурч байгаа ч хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Хүнд өвчтөнүүдийн тоо 1458 байсан бол өнөөдрийн байдлаар 1522 болж нэмэгдсэн. Энэ долоо хоногт гэрийн нас баралт бүртгэгдээгүй. Нэмэлт тунд 189.317 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих иргэдийн 17.6 хувь юм. Мөн 1412 оюутан III тунгийн вакцинд хамрагдсан. Нэмэлт дархлаажуулалтад хамрагдсанаар халдвар авч байна гэдэг ташаа мэдээлэл. Тиймээс та бүхэн дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж халдварын эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ хамгаалаарай.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …