ЭМЯ:Халдварын 1095 тохиолдол илэрч, зургаан хүн нас барлаа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид-19 халдварын 1095 шинэ тохиолдол бүртгэгджээ. Харамсалтай нь, мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан зургаан хүн нас барсан байна.

Насны бүлгээр нь авч үзвэл

41-60 настай – 1

61-80 настай – 2

81-ээс дээш настай – 3

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

Улаанбаатарт – 808

Орон нутагт – 287

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 19093, гэрийн хяналтад 47487 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгчдийн 3184 нь хүүхэд, 1248 нь жирэмсэн эх байгаа юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийг биеийн байдлаар нь авч үзвэл

Хөнгөн-9464

Хүндэвтэр-7041

Хүнд-2220

Нэн хүнд-368

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …