Вакцины гуравдугаар тунд 1918 ОЮУТАН хамрагджээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.10.25/ боллоо.

Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өнгөрсөн 42 дахь долоо хоногийн мэдээллийг хүргэлээ.

Гэртээ эмчлүүлэгчдийн тоо 34-38 дахь долоо хоногт эрчимтэй өсөж байсан бол 39-42 дахь долоо хоногуудад аажмаар буурч эхэлснийг тодотгож байлаа.

Дархлаажуулалтад оролцож буй иргэдийн идэвх төдийлөн нэмэгдэхгүй байна. Тиймээс явуулын багийг байнга ажиллуулж байгаа юм. Нэмэлт тунгийн вакцинжуулалтад 70 багийн 300 гаруй эмч ажиллаж байна.

Аравдугаар сарын 23-ны Бямба гарагт л гэхэд явуулын багийнхан хоёр их сургуулийн 115 оюутан, нэг байгууллагын 123 албан хаагч, гэрээр 84 хүнийг дархлаажуулсан.

Өссөн дүнгээр 13 их, дээд сургуулийн 1918 оюутан, 16 байгууллагын 1384, гэрээр 2021 /үүнээс хөгжлийн бэрхшээлтэй болон гэрийн асаргаанд байдаг 707/ нийт 5323 иргэнийг явуулын багаар дархлаажуулсан байна.

Дархлаажуулалт хэвийн явагдаж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 36 баг, 35 суурин цэгээр 71 багийн 310 эмч, ажилтан 4798 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …