Хэнтий аймгийн засаг даргаар Ц.Чогсомжав томилогдлоо

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат шинээр томилогдсон Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын тамгыг гардуулан өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайдын “Засаг даргаар томилох тухай” 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 171 дугаартай захирамжийг уншин танилцуулж, тамгыг хүлээлгэн өгч, ард иргэдийнхээ оролцоотойгоор санаачлан хэрэгжүүлсэн “Хэтийн Хэнтий-2024” үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хичээл зүтгэлтэй, багаар ажиллахыг хүсээд, амжилт хүслээ.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Засаг дарга Ц.Чогсомжавыг аймгийн 31, 32 дахь Засаг дарга нарын орлогчоор ажилласан туршлагатай, бэлтгэгдсэн боловсон хүчин болохыг онцолж, 18 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдтэйгээ нягт уялдаатай ажиллах, аймаг орон нутагт тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж, хурдтай, сэтгэлтэй ажиллахыг хүслээ.

Харин шинээр томилогдож буй аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өндөр итгэл хүлээлгэсэн ард иргэд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, төрийн ажил тасралтгүй үргэлжилж байгаа. Өнөөдөр бид өвөлжилтийн бэлтгэл байдал, 2022 оны төсөв, Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, Малын гоц халдварт өвчин гээд цаг үеийн тулгамдсан олон ажлуудтай нүүр тулан ажиллаж байна. Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан орон нутгийнхаа жаргал зовлонг сайтар мэдэх УИХ-ын гишүүнтэй боллоо. Ц.Идэрбат гишүүний эхлүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, ирэх жилүүдэд нэг баг болж ажиллана.

“Хэтийн Хэнтий-2024” үйл ажиллагааны хөтөлбөр, цаашдаа хийж хэрэгжүүлэх ажилд УИХ-ын гишүүдтэйгээ уялдаа холбоотой сумын удирдлагуудтайгаа баг болон ажиллахаа илэрхийллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …