МҮБХ:Допинг илэрсэн дөрвөн бөхийн нэг нь “B” сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан

Наймдугаар сарын 16, 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг 10 дугаар сарын 28-нд МҮДЭБайгууллагаас Монголын Үндэсний Бөхийн Холбоонд ирүүлcэн.

Хариуг ирсэн даруйд допингийн төрлийн бодис илэрсэн дөрвөн бөхөд мэдэгдсэн бөгөөд холбогдох дүрмийн дагуу дээрх нэр бүхий бөхчүүд 10 хоногийн дотор”B” cорьцоо шинжлүүлэх эсэхээ МҮБХ-нд мэдэгдэх журамтай.

Өчигдөр /2021.11.08/ 10 хоногийн хугацаа дуусаж байгаа бөгөөд нэг бөх “B” copьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан тул дүрэм ёсоор уг шинжилгээний хариуг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсний дараа мэдээллийг хүргэнэ гэж Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдээллээ.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …