BTS хамтлагийн дэлгүүр Зайсан Хиллд албан ёсны эрхтэйгээр нээгдлээ

Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагийн шүтэн бишрэгчдэд зориулсан брэнд бүтээгдэхүүнийг худалдаалдаг BTS POP-UP дэлгүүр Зайсан Хилл Цогцолборын  4 давхарт албан ёсны эрхтэйгээр нээгдлээ.

The Wealth Record-ийн мэдээлснээр BTS хамтлагийн 2021 оны нийт хөрөнгө нь 100 сая ам.доллараар үнэлэгдсэн бөгөөд энэ цаг үеийн хамгийн алдартай хамтлагаар тодроод байгаа билээ.

БНСУ-ын эдийн засагт BTS хамтлаг жилдээ дунджаар 5.5 их наяд воны үр нөлөө авч ирдэг нь улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулсан хувь нэмрээрээ Korean Air агаарын тээврийн компанитай дүйцдэг байна.

Харин тэд анх удаа Монголд өөрсдийн мерчант бүтээгдэхүүнийг агуулсан ПоП-Ап дэлгүүрээ Зайсан Хилл цогцолборт нээж ажиллуулах болсон тухайгаа өөрсдийн албан ёсны твиттер хуудсаараа дамжуулан зарлалаа.

Ингэснээр 34.8 сая дагачтай ВТS хамтлаг твиттер хуудаснаа Монгол улсыг дэлхийд сурталчилж чадлаа.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …