Баянзүрхчүүдэд сайн чанарын нөөцийн мах худалдаална

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр болон холбогдох албаны хүмүүс Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын удирдлагуудтай уулзаж, санал бодлоо солилцлоо.

Уулзалтад хоёр зүйлийн талаар голчилж ярилцсан. Үүнд

  1. Түмэнцогт сумын өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжих
  2. Нөөцийн мах борлуулах зэрэг багтсан юм.

Уулзалтын үр дүнд өнөөдөр буюу 11 дүгээр сарын 22-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 20-ний өдөр хүртэл Сүхбаатар аймгийн 160 гаруй тонн махыг иргэддээ хямд үнээр худалдаална. Худалдаалах цэгүүдийн хувьд

  1. 11 дүгээр хороо, Ургах наран хороолол
  2. 20 дугаар хорооны байрны урд
  3. Тэнгэр бөөний төвд худалдаалах юм.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …