Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон 16 хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Нийслэлийн цагдаагийн газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран өнгөрсөн шөнө нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ.
Энэ үеэр шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгаснаас нийслэлийн Засаг даргын захирамж зөрчсөн, гар дээрээс архи худалдсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг 23 зөрчлийг илрүүлсэн байна.


Мөн зөрчил гаргасан, гэр бүл, хүүхдэдээ аюул, заналхийлэл учруулж болзошгүй гурван хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 47 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 16 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Хүйтний эрч чангарч, хөлдөх, осгох, эрдэнэт хүний амь насанд эрсдэл үүсэж байгаад дүгнэлт хийж, архи, согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзах, шөнө оройн цагаар найз, нөхдөө ганцааранг нь орхихгүй, хүргэж өгч анхаарал халамж тавьж байх, нэг хоромын уур уцаар харамсаад баршгүй хор хохирол, гэмшил харуусал авчирдаг гэдгийг ухаарч нэгэндээ хүндэтгэлтэй харилцах, хууль, журмыг хэрэгжүүлж, эрүүл аюулгүй, амар тайван амьдралыг өөртөө болон ойр орчиндоо бий болгохыг уриаллаа.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …