Woman happy cleanses the skin with foam in bathroom.

Батганаас сэргийлэхэд: Цэвэрлэгээ, чийгшүүлэлт хоёр тун чухал



Бид ихэвчлэн арьсандаа асуудал үүсэхэд анхаарч эхэлдэг. Гэтэл урьдчилан сэргийлэлт ямар чухал гээч.

Энэ 4 зарчмыг ягштал мөрдвөл батгагүй арьстай байх бүрэн боломжтой.

  • Цэвэрлэгээг зөв хийх
  • Нүх сүвээ бөглөхгүйгээр чийгшүүлэх
  • Гуужуулалт тун чухал
  • Хангалттай урьдчилан сэргийлэх

1. Цэвэрлэгээг зөв хийх

Арьсаа цочроохгүй, нүх сүвийг бүрэн гүйцэт цэвэрлэх гэсэн хоёр зарчмыг баримтлах хэрэгтэй. Солонгос бүсгүйчүүд хоёр шатлалтайгаар арьсаа цэвэрлэдэг.

2. Нүх сүв бөглөхгүйгээр чийгшүүлэх

Батгатай арьсыг яагаад чийгшүүлэх хэрэгтэй гэж?

Арьс хуурайшихад арьсан дахь тос улам ялгарч эхэлдэг. Харин арьсны илүүдэл тос бактераар хооллох дуртай. Ингээд илүүдэл тос, бактер хоёр нийлэгжин батга үүснэ. Заримдаа хангалттай ус уугаад ч арьсан дахь чийгшлийг нөхөж чаддаггүй. Иймээс өдөр 8-аас доошгүй стакан ус ууж, арьсаа тогтмол чийгшүүлж байх хэрэгтэй.

3. Гуужуулалт

Арьсны үхэжсэн эд эсүүдийг бүрэн цэвэрлээгүйн улмаас бохирдол үүсч батга гарах томоохон шалтгаан болдог. Тиймээс долоо хоногт 1-2 удаа тогтмол гуужуулснаар арьсыг гүн цэвэрлэдэг.

4. Урьдчилан сэргийлэлт

Үрэвслийн эсрэг, бактерын эсрэг, антиоксидантын найрлага бүхий бүтээгдэхүүнүүдийг тогтмол хэрэглэж байх хэрэгтэй. Арьсанд бага зэргийн хөндүүртэй улайлт үүсч эхлэх, батга дөнгөж гарч эхлэх үед даруй арга хэмжээ авах хэрэгтэй. Гидроколлойд агуулсан Bye bye pimple patch наалт нь нянгийн халдварыг зогсоож, мөн арьсанд бохирдол үүсгэсэн бүхий л нян, тос, бактерыг гаргаж ирдэг. Ингэснээр батга гаралтыг бүрэн арилгах болно. Мөн арьсыг тайвшруулж, үрэвслийг намдааснаар сорвижилтгүй түргэн эдгэх нөхцлийг бүрдүүлдэг.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …