ХОТЫН ЗАМ ТАЛБАЙГ 2 ЭЭЛЖЭЭР ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

“Хог хаягдлын шинэ менежент”-ийг  2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс зохион байгуулан, хэрэгжүүлж эхлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Хог хаягдлын шинэ менежментийг эхлүүлснээр айл өрх,  албан байгууллага аж ахуйн нэгжүүдэд зориулалтын хогны уутны хэрэглээг нэвтрүүлэх бөгөөд зөвхөн зориулалтын уутанд хийсэн хог хаягдлыг битүүмжилсэн бункерт хадгалж, хуваарийн дагуу ачиж, тээвэрлэх юм.  Мөн орон сууцны хороолол, гэр хорооллын гудамжинд хог хаягдлыг хаях болон түр хадгалах цэгийн байршлыг тогтоож, хог ачиж цуглуулах хуваарь, маршрутыг иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тодорхой мэдээлэхээр боллоо.

Шинэ менежментийн дагуу айл өрх бүрийг хог хаягдал хийх зориулалтын  уутаар үнэгүй хангах бол  аж ахуйн нэгж байгууллага нь энэхүү уутыг худалдан авах юм. Гэхдээ хогны уутаар хангах ажлыг эх орны үйлдвэрлэлийг дэмжих замаар холбогдох хууль тогтоолд нийцүүлэн зохион байгуулж ажиллах юм. Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг 05:00 цагаас 21:00 цаг хүртэл 2 ээлжийн зохион байгуулалтаар тогтмол, тасралтгүй цэвэрлэж эхлээд байна.

Мөн зуслангийн ам бүр дээр 2 эко ажилтан ажиллуулахаар болж энхүү эко ажилтан нь орчин тойрноо цэвэр цэмцгэр, хоггүй байлгах, ил задгай тархсан хог хаягдлыг түүж цэвэрлэх, хогийн цэг дээр ил задгай хог шатаалгахгүй байх үүргийг хүлээн ажиллана. Хог хаягдлын шинэ менежментийг хэрэгжүүлж эхэлснээр хотын үйлчилгээ сайжран, байгаль орчны бохирдол, агаарын тоосжилт тодорхой хувиар буурч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрднэ гэж албаныхан онцолж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …