Шинэ жилийн баяраар хүн бүр хайртай хүндээ, гэр бүлийнхэндээ, найз нөхдөдөө өөрийн сэтгэлийг шингээсэн бэлэг өгөхийг хүсдэг. Гэхдээ ямар бэлэг өгөхөө мэдэхгүй байна уу? Тэгвэл та бүхэнд монита болон найз нөхдөдөө бэлэглэж болохуйц бэлгийн жагсаалтыг хүргэж байна.
ГОЁМСОГ АЯГА
Монголчууд эрт дээр үеэс аягыг дээшээ харсан сав хэмээн ихэд бэлэгшээж ирсэн. Монитадаа өгөхөд их тохиромжтой бөгөөд дурсгалтай бэлэг байх болно. Тэр аяганд цай уух бүрдээ чамайг санана шүү дээ.
ЦАСТ БӨМБӨЛӨГ
Монитадаа бэлэг сонгохдоо аль болох дурсгалтай, чамин зүйлсийг сонгох нь зөв болов уу? Шинэ жилийн баяраар цаст бөмбөлөг өгвөл их л баярлах байхдаа.
ШИНЭ ЖИЛИЙН ОЙМС
Хэдэн жилийн өмнөөс л хүмүүс оймсоо ил гаргаж өмсөх тун дуртай болсон. Тиймдээ ч оймсны өнгө төрх, хийц загвар гээд бүх зүйл нь улам нарийн гоёмсог хийцтэй болсон. Чамин загвартай оймс лав их гоё бэлэг болох байх.
ЖААЗТАЙ ЗУРАГ
Зураг бол дурсамжийн агуулах юм. Харин жааз бол тэрхүү дурсамжийг хамгаалагч. Өөрийнх нь болон хайртай хүмүүсийнх нь зургийг угаалгаад жаазанд хийгээд өгвөл хамгийн нандин бэлэг болно шүү.
ОРООЛТ
Хүйтний улиралд ханиад хүрэхгүйн тулд дулаалах хэрэгтэй. Монитагийнхаа эрүүл мэндэд нь анхаараад дулаахан байлгах үүднээс ороолт бэлэглээрэй.
УТАСНЫ ГЭР
Хүн бүр ухаалаг утастай болсон цаг. Утсаа ч гоёмсог чамин гэртэй байлгахыг хүсдэг шүү дээ. Та монитагийнхаа утасны маркийг мэдэж байгаа тохиолдолд утсанд нь тохирсон гэр бэлэглэх боломжтой.
УСНЫ САВ
Эрүүл мэнддээ анхаардаг хүмүүсийн тоо улам нэмэгдэж фитнесс, спорт заалууд хөл хөдөлгөөн ихтэй болсон. Мэдээж их халууцаж ам цангадаг. Өөрт нь тохирсон хөөрхөн усны сав авч өгвөл зүгээр биш гэж үү?
КАКТУС
Ажлын болон хичээлийн ширээн дээр кактус заавал байх ёстой гэлцдэг. Энэ нь орчны агаарын бохирдлыг цэвэршүүлдэг шидтэй гэнэ. Монитагийнхаа ажлын ширээнд өнгө нэмж бас агаарыг нь цэвэр байлгахад туслаарай.
ГАЦУУР МОДНЫ ТОГЛООМ
Шинэ жилээр гацуураа засах болгондоо чиний бэлэглэсэн тоглоомыг өлгөөд, чамайг дурсах болно шүү дээ.
COUPON
Үйлчлүүлэх дуртай ресторан, үйлчилгээний газрынх нь эрхийн бичгийг бэлэглэвэл ямар ч бэлгээс илүү таалагдах болно.
НҮҮРНИЙ МАСК
Охид бүсгүйчүүд гэлтгүй эрэгтэйчүүд ч бас арьс арчилгаандаа их санаа тавьдаг болсон цаг. Мөн өвлийн улирал учраас арьсаа сайн арчлах хэрэгтэй шүү дээ.