Бодит амьдрал дээр сексээс таашаал авч дур тавьж үзээгүй, чаддаггүй эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол олон байдаг. Гэхдээ энэ асуудлыг зохицуулж болно. Хамгийн түрүүнд хувь хүн өөрийнхөө бие махбодыг танин мэдэх, өөрийнөө хайрлаж сурах хэрэгтэй. Өөрийгөө танин мэдсэнээр хамтран амьдрагчдаа, хань нөхөртөө өөрийгөө илүү таниулж мэдрүүлж чадна. Тухайлбал, биеийн чинь аль хэсэгт хүрэхэд илүү таалагддаг, ямар үйлдэл хийхэд сайхан санагддаг, мэдрэмтгий цэг хаана байна, ямар хөгжим, ямар үнэрт дуртай вэ? Энэ бүхнээс гадна ямар нөхцөлд бэлгийн харьцаанд ороход чөлөөтэй, тайван байдгаа судлаарай. Үүнийгээ бэлгийн харьцаанд орж байгаа хүндээ илэрхийлж сур.
Нарийндаа бол эмэгтэйчүүдийн дур тавилтад олон зүйл нөлөөлдөг. Дур тавих гэдэг зөвхөн тухайн агшинд болж буй явц биш. Өмнө нь хосууд бие биедээ татагдах, хоорондоо харц солилцох, үнэр онцгой мэдрэмж төрүүлэх, биесээ илж таалахад хэн хэнд нь таатай байх зэрэг энэ бүгд нэгдэг эмэгтэй хүнийг тур тавихад нь нөлөөлдөг. Мэдээж орчин бас нөлөөлнө. Хаана бэлгийн харьцаанд орж байна, хажууд хүн байгаа эсэх, заа тэгээд ажлын ачаалал бас нөлөө үзүүлдэг. Дур тавьж чаддаггүй гэж бууж өгөх хэрэггүй. Гол нь сэтгэл санаагаа бэлдэх хэрэгтэй. Сексийн явцад муухай царай гаргачихвал яанаа, миний бие таалагдаж байгаа болов уу? энэ байрлалаар миний бие онцгүй байна гэх мэтчилэн элдэв юм бодоод биеэ бариад байвал уучлаарай бүсгүй минь чи хэзээ ч тавьж үзэхгүй л болов уу. Өөртөө итгэлтэй бай, яг тэр агшинд элдэв зүйлээр толгойгоо дүүргэх биш сексдээ л анхаарлаа хандуул.