Өмнөговь аймгийн Ханбумбат суманд олон улсын стандартад нийцсэн А зэрэглэлийн нисэх буудал ашиглалтад орж, “Боинг 737-800” агаарын хөлөг орон нутагт бууж, хөөрөх боломжтой болжээ.
Уг нисэх буудлыг “Оюу Толгой” компани өөрийн хөрөнгөөр барьсан байна.
Тус компанийн захиалгат нислэгүүд нь манай улсын агаарын тээврийн салбарын түүхэнд шинэ хуудас нэмж, 2021 онд Австрали улсын Сидней, Брисбен, Перт хот руу, ӨАБНУ-ын Йоханнесбург хот, Сингапур улсад анх удаа нислэг үйлдэх боломжийг олгожээ.
Цар тахлын цаг үед хамгийн хэцүү нөхцөлд ажиллаж буй агаарын тээврийн салбарт бодит хувь нэмрийг оруулж, дотоодын нийт нислэгийн 60 орчим хувийг “Оюу Толгой” компанийн ажилтнуудыг тээвэрлэдэг Өмнөговь аймгийн Ханбогд сум руу үйлдэж буй нислэг юм. Эдгээр нислэгийг МИАТ ТӨХК болон Аэромонголиа компани үйлдэж байгаа аж.