Гол, мөрөн, нуурын ус гүйцэд хөлдөөгүй тул мөсөн дээгүүр автомашинтайгаа зорчихгүй байхыг анхааруулж байна

Он гарсаар улсын хэмжээнд 16 удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдэж, 3 иргэн амь насаа алдсан байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 13-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 15-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул зам товчлох , цаг хожих зэргээр мөсөн мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …