Пийшин зуухны яндангийн хэсэгт хамгаалалт хийхийг анхааруулж байна

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд гарсан гал түймрийн нийт дуудлагын 28.2 хувийг яндангийн цонолт буюу пийшин зуухны галлагаатай холбоотой гал түймрийн дуудлага эзлэж байна.

Иймд иргэн та өөрийн өмч хөрөнгө, эрүүл мэнд,  амь насыг эрсдэлээс урьдчилан сэргийлж яндангийн хэсэгт галд тэсвэртэй, шатдаггүй материал байрлуулан гэр орон сууцныхаа аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Санал болгох мэдээ

Нидерландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд тангаргаа өргөжээ

Нидерландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд Роб Йеттен тангаргаа өргөж, албан ёсоор үүрэгт ажилдаа …