Ууланд төөрсөн хоёр иргэний амийг аварчээ

Улаанбаатар хотын хоёр иргэн загасчлахаар Булган аймгийн Тэшиг сумыг зорьсон байна. Улмаар иргэд согтууруулах ундаа хэрэглэж хоорондоо муудалцан салж явснаар төөрчээ.

Өвлийн хүйтэнд хоёр хоногийн турш төөрсөн иргэдийг 12 дугаар сарын 19-ний өдрийн 22.00 цагийн орчимд ахлах ахлагч Б.Буянтогтох ахлагчтай, ахлагч З.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа илрүүлэн, амь насыг нь аварсан байна.

Төөрсөн иргэд “Бид өөрсдийн санамсар болгоомжгүй байдлаас болж амь насаа алдах дөхлөө. Хилийн манаатай таарч амь аврагдсандаа үгээр хэлэмгүй их баярласан. Хилийн манааны бүрэлдэхүүн энэ хүйтэнд өдөр шөнө харгалзахгүй хилээ хамгаалж явдаг юм байна. Хилчидтэй таарч морин дээр нь сундлаад явж байхдаа сэтгэл амарч хилчдэдээ үгээр илэрхийлэхийн аргагүй баярласан. Залуустаа хандаж хэлэхэд эх орны хил хязгаарыг сахин хамгаалж байгаа хилчдийн ажил мэргэжлийг ойлгож бас хайрлаж хүндэлж яваарай. Өөрсдийн болгоомжгүй байдлаас болж та бүхний ажилд чирэгдэл учруулсандаа хүлцэл өчье” гэсэн юм.

Санал болгох мэдээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.15-06.19

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 15-НААС 19-НИЙ …