Улаанбаатарт 12 хэм хүйтэн

Малчдад   зориулсан цаг агаарын мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр  бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ.

2013 оны 11дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан   мэдээ:

   Ихэнх нутгаар солигдмол үүлтэй,Баруун   зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн   зарим газраар бага зэргийн цас орж,   зөөлөн цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар   секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав   газраар 13-18 градус, Алтай, Хангайн уулс, Увс нуур болон Их нууруудын   хотгор, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус,   бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас   орохгүй. Салхи баруун хойноос секундэд   5-10 метр. 11-13 градус хүйтэн байна .

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 865гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …