Прокурорын байгууллага 2021 оны 12 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 155 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 203 даалгавар бичгээр өгсөн байна.
Түүнчлэн мөрдөн байцаалтын 1132 хэрэгт хяналт тавьж, 182 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв. Тухайлбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 80, Өмчлөх эрхийн эсрэг 66, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Хүчиндэх 8, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 7, Авлигын 10, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.