“Буянт-Ухаа” нисэх буудлыг нөөц буудлаар ажиллуулна

“Буянт-Ухаа” нисэх буудал олон улс болон орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудлаар ажиллах боломжтой болж, ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан гэрчилгээг нь гардууллаа.

            Засгийн газрын 2019 оны 455 дугаар тогтоолоор “Буянт-Ухаа” нисэх буудлыг олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажилллагаанд ашиглахаар ИНЕГ-ын харьяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ.

Засгийн газрын 455 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангах ажлын хүрээнд “Буянт-Ухаа” аэродром нь ИНД-139 “Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт” дүрэмд нийцүүлэн гэрчилгээжих шаардлагатай байсан юм.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 онд шинэчлэн баталсан ИНД-139 “Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт” дүрмийн дагуу “Буянт-Ухаа” нисэх буудал нь холбогдох бэлтгэл ажлыг хангаж, НААХЗА-аас тавигдсан шаардлагуудыг хэрэгжүүлсэний дүнд хязгаарлагдмал нөхцөлтэйгээр аэродромын үйл ажиллагаа явуулах эрх буюу “Хязгаарлагдмал аэродромын гэрчилгээ”-ээг ИНЕГ-аас авснаар олон улсын болон орон нутгийн нөөц нисэх буудлаар үйл ажиллаагаа явуулах боломжтой болж, Засгийн газрын 455 дугаар тогтоол бүрэн  хэрэгжиж эхэллээ.

Засгийн газраас “Буянт-Ухаа” нисэх буудлыг үндсэн зориулалтаар буюу иргэний нисэхийн чиглэлээр ашиглах, нисэхийн аюулгүй ажиллагааг хангах,  зорилгоор 2021 онд тус нисэх буудлын газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан юм. 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …