Хөвсгөл нуурт зорчихыг хориглосон тэмдэг байрлууллаа

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас өчигдөр /2022.01.03/ Хөвсгөл нуурын мөсний зузаанд хэмжилт хийж мөсний зузаан нимгэн газруудад зорчихыг хориглосон тэмдэг байрлууллаа.

 Энэ хэмжилтээр Мэргэний үзүүрийн мөсний зузаан 15 см, нефть баазын эрэг хэсгээр  59 см,  Хар толгойн эрэг хэсгээр 55 см хөлдөж өмнөх жилүүдээс нимгэн байгааг тогтоолоо. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч мөсний даац хүн, мал, машин техник явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул иргэд амралт зугаалгаар нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг Хөвсгөл аймгийн ОБГ-аас анхааруулж байна.  

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …