НӨАТ-ын IV улирлын баримтаа нэгдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлж, буцаан олголтоо авна уу

2021 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтаа 2022 оны нэгдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын ерөнхий газраас мэдээллээ.
НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.
Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …