Хүн амины ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэн дайчлан баривчиллаа

Төв аймгийн Аргалант суманд гарсан хүн амины онц ноцтой хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Төв аймгийн цагдаагийн газартай хамтран илрүүллээ.

Энэ талаар ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Нямбадралаас тодрууллаа.

Тэрбээр “Энэ оны нэгдүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын хэсгийн төлөөлөгчийн утсанд иргэн А-аас “Манай нөхөр гэртээ ирэхгүй сураггүй алга болчихлоо” гэх дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Аргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрийн байрны орчмоос улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хувцас олдсоныг иргэн А-д таниулахад сураггүй алга болсон гэх 55 настай Б-ийн хувцас мөн болох нь тогтоогдсон.

Эрэн сурвалжлах ажлыг үргэлжлүүлэн явуулахад махны үйлдвэрийн менежер ажилтай иргэн Б-нь мах хадгалах зоориноос гаднын нөлөөтэй нас барсан байдалтай олдсон хэрэгт Төв аймгийн цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Төв аймгийн цагдаагийн газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж тус компанийн манаач ажилтай 32 настай иргэн А нь тухайн хэргийг үйлдээд хэргийн газраас оргон зайлсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул тухайн этгээдийг шуурхай эрэн сурвалжлан ажиллаж энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдөр СХД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлаас дайчлан баривчилж хойшлуулшгүйгээр саатуулан мөрдөн шалгах ажиллагааг Төв аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн явуулж байна ” гэлээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …