Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрэл дохиотой уулзварын зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд байрлалтай түр зогсож байсан тээврийн хэрэгслийн дэргэд 25-35 орчим насны эрэгтэй бие засаж байгаа зураг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олон нийтийн сүлжээний хэрэгслээр тавигдсан.
Цагдаагийн байгууллагаас дээрх зөрчил гаргасан иргэнийг олж тогтоон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зохих арга хэмжээг авсан гэж Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас мэдээлэв.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
