Дорноговь аймагт ховор амьтны жагсаалтад багтсан хуланг агнасан хэрэг гарчээ

Ховор амьтны жагсаалтад багтсан хуланг агнасан хэрэг Дорноговь аймагт гарчээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт 30 настай иргэн Н агнахыг хориглосон Хулангийн ангийн мах хадгалж байсан үйлдлийг 01 дүгээр сарын 04-ний өдөр тус аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ан агнуурын талаар мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг Цагдаагийн байгууллагаас уриаллаа.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …