Замын-үүд авто замын боомтоор 5200 тонн ачаа нэвтэрчээ

Коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хилийн Замын-Үүд авто замын боомтоор нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулж, зарим зохицуулалтыг хийж эхэлсэн.

Чингэлэг тээвэрлэлт 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр 24 чингэлгээр эхэлсэн бол нэгдүгээр сарын 16-ны байдлаар өдөрт 60 орчим ачаатай чингэлэг хилээр нэвтэрч байна.

2021 оны нэгдүгээр н 1сарын 1-ний өдрөөс 16-ны өдрүүдэд Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор нийт ачаатай 301 чингэлэгт 5200 орчим тонн ачаа хилээр нэвтэрсэн. Замын-Үүд сумаас ачаа ачсан 117 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу, 27 тээврийн хэрэгсэл бусад аймаг орон нутагт руу гарчээ.

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг 2022 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс хойш Замын-Үүд суманд ажиллаж, Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор чингэлэг тээврийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Гадаад харилцааны яам, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам ТӨХК-ийн төлөөлөл орж, шаардлагатай зохицуулалтыг газар дээр нь хийн ажиллаж байна.

Хилээр нэвтрэх чингэлгийн талаар БНХАУ-ын Сино транс компанитай мэдээлэл солилцох, Бүс нутгийн логистикийн төвд чингэлэг болон ачааг шилжүүлэн ачих, ачаа хүлээн авагч нарт мэдээлэл хүргэх гэх мэт зохицуулалтыг Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Олон улсын тээвэр зуучлалын төв гүйцэтгэж байгаа бол хил хамгаалах байгууллага, онцгой байдлын алба, батлан хамгаалахын жолооч нар хилээс Бүс нутгийн логистикийн төв хүртэлх хилийн тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.

Эдгээр жолооч, засварчид, ачигч нар бүгд Замын-Үүд суманд тусгаарлалтын байранд байрлаж, тогтоосон хугацаанд тогтмол коронавирусын шинжилгээнд хамрагдаж байгаа бөгөөд тусгаарлалтын байрны хяналтыг хуулийн байгууллагууд хэрэгжүүлж байна.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …