“Дубай экспо 2020” олон улсын үзэсгэлэнд оролцож буй Монгол Улсын асарт АНЭУ-ын Гадаад харилцааны сайд Шейх Абдулла бин Зайд (Sheikh Abdullah bin Zayed) зочиллоо.
Энэ үеэр Монгол Улсын асарт дэлгэгдсэн үзмэрүүдтэй танилцлаа. Тухайлбал, зураач Н.Сэргэлэн, С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нарын бүтээсэн “Дэлхийн нэг өдөр” бүтээл болон 18-р зуунд монгол бичгээр бичигдсэн 495 хуудастай “Данжуур судар”-ыг ихэд сонирхож байв. Монгол бичиг Араб бичигтэй тун төстэй харагдаж байгааг тэрээр онцлон дурджээ.
Үүний өмнө 2021 оны 10 дугаар сард АНЭУ-ын Угсаа залгамжлах ханхүү, Дубайн Гүйцэтгэх зөвлөлийн дарга Шейх Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактум мөн манай улсын асарт зочилсон билээ.
Үзэсгэлэн гуравдугаар сарыг дуустал үргэлжлэх бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсын асарт 150 мянга гаруй үзэгч зочлоод байна.