Батга гарах 7 шалтгаан

Батга зөвхөн өсвөр насныхны асуудал гэж бодож байна уу? Харамсалтай нь үгүй энэхүү асуудал 30 настай, тэр байтугай 40 настай эмэгтэйчүүдэд ч тулгардаг. Энэ асуудлаас сэргийлэхийн тулд дараах зүйлсийг хийж болохгүйг анхаараарай.

АРЬСЫГ ХЭТ ХУУРАЙШУУЛАХ
Батга гарах хамгийн гол шалтгаануудын нэг бол арьсны бохирдол гэж бид байнга сонсдог. Гэвч бодит байдал дээр энэ бол эндүүрэл. Гол шалтгаан бол хэт их тос ялгаруулалт юм. Хэт их тос нь арьсны нүх сүвийг бөглөдөг ба үүний үр дүнд үрэвсэл үүсдэг. Арьс тослогтох тусам чамд түүнийг тослогийг багасгагч тусгай бүтээгдэхүүнээр цэвэрлэх хүсэл төрөх болно. Гэвч хэт их угааж цэвэрлэх нь тос ялгаруулалтыг эрчимжүүлдэг. Энэ тохиолдолд чамд зөөлөн үйлчилдэг цэвэрлэгч бүтээгдэхүүн ба өдөр тутмын хөнгөн чийгшүүлэлт тохиромжтой.

ОРОЙ УНТАХААС ӨМНӨ АРЬСАА ЦЭВЭРЛЭХГҮЙ БАЙХ

Чи яаж ч ядарсан байсан арьсаа заавал цэвэрлэх хэрэгтэй. Өдрийн туршид арьс чинь хүрээлэн буй орчны бохирдлыг өөр рүүгээ татдаг себум буюу тослогийг боловсруулдаг. Бохирдлыг хугацаа алдалгүй цэвэрлээгүй тохиолдолд тэд нян үржих таатай нөхцөлийг бүрдүүлж, улмаар үрэвсэл үүсэж батга гардаг. Унтахаасаа өмнө үргэлж нүүрний будгаа арилгаж байгаарай. Тогтоц сайтай будаг/бохирдлыг арилгахын тулд цэвэрлэгч бүтээгдэхүүн болон тоник хэрэглээрэй.

ГУУЖУУЛАГЧ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХ
Гуужуулагч нь арьсны гадарга дээрх үхэжсэн эд эсээс ангижруулдаг. Эдгээр эд эсээс ангижруулаагүй тохиолдолд тэд арьсны нүх сүвийг бөглөж улмаар хар батга болон толбо үүсдэг. Тиймээс бид чамд нүүрний зөөлөн гуужуулагч бүтээгдэхүүн ба нүүр цэвэрлэгч төхөөрөмжийг хэрэглэхийг зөвлөж байна.

СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭТ ИХ ХЭРЭГЛЭХ
Хэт их сүүн бүтээгдэхүүн хэрэглэх – хүнд хэлбэрийн батга үүсэх гол шалтгаан байх үе олонтаа. Хэдийгээр энэ нь шинжлэх ухаанаар батлагдаагүй ч бид чамд хамгийн багадаа хэдэн долоо хоногийн турш сүүн бүтээгдэхүүний хэрэглээгээ завсарлаад үр дүн нь ямар байхыг харахыг зөвлөж байна.

ӨСВӨР НАСНЫХНЫ АРЬС АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭХ

Зах зээл дээр өсвөр насныханд зориулсан батганы эсрэг маш олон бүтээгдэхүүн байдаг. Тэднийг хэрэглэсний хэрэггүй. Тэд арьсыг хэт хуурайшуулдаг ба  арьс чинь хир хуурай байна тэр зэргээр тос ялгарч улмаар үрэвсэл, батга үүсэх шалтгаан болдог. Үргэлж зөвхөн өөрийнхөө насанд тохирсон бүтээгдэхүүн сонгож байгаарай – тэд тос агуулдаггүй ч антиоксидант агуулдаг. Мөн салицилийн хүчил агуулсан бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулаарай (жишээ нь, Diamond Cellular эсийн түвшинд нөхөн сэргээх шөнийн тос) – тэд батга үүсгэгч нянгийн эсрэг маш сайн үйлчилдэг.

БАТГЫГ ШАХАХ

Чиний бие махбод өөрөө үрэвслийн эсрэг тэмцэх хүч чадалтай байдаг тул чи батгыг урьдчилан өөрөө шахаж хэрхэвч болохгүй. Шахсан нөхцөлд нян арьсны гүн рүү орж эдгэрэх явц удаашрахаас гадна нүүрэн дээр сорви үлдэх аюултай.

ЦАГААН ХЭРЭГЛЭЛЭЭ УДААН ХУГАЦААНД СОЛИХГҮЙ БАЙХ
Хүрээлэн буй орчны нян болон бохирдол, чиний үс, арьсны эд эс болон хөлсний ул мөр дэрэн дээр хуримтлагддаг.  Энэ нь нүүрэн дээр ч мөн хуримтлагдана гэсэн үг юм. Тиймээс байгалийн гаралтай мяндсаар хийсэн дэр хэрэглэж, унтах бүрдээ нөгөө талыг нь эргүүлж дэрлэх хэрэгтэй. Мөн хоёр хоног тутамд дэрний уутаа солиорой.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …