Баярын өдрүүдэд ГССҮТ нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ

Баярын өдрүүдээр Гэмтэл Согог Судлалын үндэсний төвийн хамт олон алсын дуудлагад агаараар, газраар хослуулан эрүүл мэндийн яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн ажиллажээ.

Гавал тархины гэмтлийн тасгийн их эмч Ц.Баясгалан, мэс заслын нэгдсэн тасгийн сувилагч Б.Гантөгс нар Сүхбаатар болон Хэнтий аймгуудад тархины гэмтэлтэй хоёр хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн их эмч Б.Мөнхбат Цэргийн төв эмнэлэгт дуудлагаар очиж эмчлүүлж буй хүнд өвчтөнд судас залгах мэс заслыг хийсэн байна.

Мэдээгүйжүүлгийн тасгийн их эмч Г.Ариунболд Өмнөговь аймгийн Манлай суманд моринд даруулсан тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд эмнэлгийн яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлж, нисдэг тэргээр тээвэрлэн Улаанбаатар хотод авч ирлээ.

Эдгээр тусламж үйлчилгээг Гэмтэл Согог Судлалын үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа зохион байгуулан ажилласан.

Ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг авран хамгаалахад цаг алдалгүй, тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн ажиллаж байгаа Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа болон их эмч Ц.Баясгалан, Б.Мөнхбат, П.Баярсайхан, Г.Ариунболд, сувилагч Б.Гантөгс жолооч С.Бүрэнтөгс, Б.Батбаатар нартаа талархал илэрхийлье.

Иргэд та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалж үргэлж сонор сэрэмжтэй байхыг Гэмтэл Согог Судлалын үндэсний төвөөс анхаарууллаа.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …