“Оюутан цэрэг”сургалтын бүртгэл эхэллээ

“Оюутан цэрэг”сургалтын бүртгэл өнөөдрөөс /2022.03.01/ эхэллээ. Сургалтын бүртгэлийг 2022.03.01-2022.03.10 хүртэл “e-mongolia” системээр авах юм.

Тус хөтөлбөрт

18 нас хүрсэн, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх

Нэгдүгээр улирлын сурлагын голч дүн нь 2,8-аас дээш байх

Эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн түвшинг гол шалгуур болгох ажээ.

Цар тахалтай холбоотойгоор тус хөтөлбөр хоёр жил завсардсан. Үүнтэй холбоотойгоор 2 болон 3 дугаар курст суралцаж буй хүүхдүүд энэ жил хамрагдах боломжгүй юм байна.

Оюутан цэрэг сургалтад хамрагдсан хүүхэд дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгддэг ажээ.

Санал болгох мэдээ

“Алтан цом”-ын барилдаан Бямба гарагт эхэлнэ

Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом 2025” барилдаанд Үндэсний шилдэг 8 компанийн баг өрсөлдөнө. Баг …