Нийслэлийн ИТХ дахь ХҮН-ын бүлгийн даргаар Д.Гантулгыг сонголоо

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн ИТХ дахь Хөдөлмөрийн Үндэсний Намын бүлэг байгуулагдсаныг зарласан бөгөөд бүлгийн даргаар Төлөөлөгч Д.Гантулгыг сонголоо.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүнгээр Хуралд 3-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулах юм.
Хөдөлмөрийн Үндэсний Намын бүлэгт Төлөөлөгч Д.Гантулга, П.Наранбаяр, П.Ганзориг нар ажиллана.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …