Б.Батбаяр:Хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй, эрсдэлтэй нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж байгаа газруудад арга хэмжээг авч ажиллана

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэд, ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжих, нийтийн эрх ашгийг хангах зорилгоор тодорхой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Тухайлбал явган хүний орц, гарц хааж байрласан ТҮЦ болон Вьетнам засварын газруудад шалгалт хийж, алдаа зөрчлийг залруулах, иргэдийн үйлчилгээ авдаг орчныг ая тухтай болгоход анхаарч бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулж, газар дээр нь ажилласан.

Тэгвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Б.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг зарим зөрчлийг арилгаж, хуулийн хэрэгжилтээ ханган үйл ажиллагаа явуулж буй Вьетнам засварын газруудад зөвлөн туслах шалгалтыг зохион байгууллаа.

Ажиллах орчин нөхлөө сайжруулснаар үйлчлүүлэгчид нэмэгдэж, сэтгэл ханамжтай гарах болсон талаар бизнес эрхлэгчид дурдсан бөгөөд дөрөвдүгээр сараас саарал усыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх талаар хэлсэн юм.

Энэ үеэр Засаг даргын орлогч Б.Батбаяр “Хуулийн хэрэгжилтээ хангаж, эрүүл аюулгүй орчинд, ажиллаж, үйлчилгээ үзүүлэх үүргийг бизнес эрхлэгчид хүлээж байгаа. Хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй, эрсдэлтэй нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж байгаа газруудад дараа дараагийн арга хэмжээг авч ажиллана” гэсэн.

Вьетнам засварын газруудын хувьд дотор, гадна тохижилт, цэвэрлэгээний асуудал, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын стандарт гээд холбогдох чиглэлийн хуулийн хэрэгжилт, хангалтгүй, НӨАТ-ын баримт олгодоггүй гэх мэт зөрчлүүд илэрч байсан гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …