БЗД-т орц гарц чөлөөлөх “Хашаа” арга хэмжээ эхэллээ

Баянзүрх дүүргийн хэмжээнд орц гарц чөлөөлөх “Хашаа” арга хэмжээ эхэллээ. Арга хэмжээний хүрээнд орц гарц хаасан хашаа, объектыг буулгана. Үүний дараа төлөвлөлт хийж гарцыг нээх, шинээр зам тавих ажил хийгдэх юм. Ялангуяа автомашин их зорчдог, хөдөлгөөн ихтэй газруудад дээрх ажил хийгдэнэ.

Тухайлбал

  • Баянзүрх дүүргийн 4-р хороо, Сод эрхэс төвийн урд талд байрлах объект болоод хашааг буулгаж, авто зам хийнэ.
  • “Натур” худалдааны төвөөс урагш Нарны замтай холбогдох нэг л замтай. Ачаалал ихтэй байдаг тул шинээр авто замын ажил хийгдэнэ.

Дээрх ажлууд хийгдсэнээр хороолол доторх түгжрэл тодорхой хувиар буурах, хотын өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлж байгаа зарим газарт тохижилт хийж иргэдэд ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх юм.

Иргэд, аж ахуй нэгж байгууллагын удирдлагууд Баянзүрх дүүргээс зохион байгуулж байгаа арга хэмжээг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн. Мөн гарааш буулгаж, чөлөөлсөн газарт иргэдийн саналын дагуу тохижилт, бүтээн байгуулалт хийх ажил үргэлжилнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …